Номын сан

ОУХНУС-ийн бие даах төв

ОУХНУС-ийн номын сан нь 2001 онд оюутны бие даах төв нэртэйгээр 2000 гаруй боть номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Номын сан нь мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны агуулга, хөтөлбөрт нийцсэн ном хэвлэл, сурах бичгээр номын фондоо тасралтгүй баяжуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 8000 гаруй боть номтой болоод байна.

2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Төв номын сан болон салбар сургуулиудын ОБДСТ-үүдийг нэгдсэн удирдлагатай болж, ОБДСТ-үүд нь номын сангийн статустай боллоо.


catalog.num.edu.mn
Мэдээллийн сангууд

Дээш