Ардчилал судлалын төв

МУИС-ийн захирлын 2020 оны 02 сарын 05 өдрийн А/38 тоот тушаалаар ШУС-ийн харьяанд Ардчилал судлалын төв байгуулагдаж, 2023 оны 11 сарын 20-ны өдрийн А/548 тоот тушаалаар Улс төр судлал, ОЛоун улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн харьяанд шилжүүлжээ. Тус төвийн захирлаар профессор Ж.Төртогтох ажиллаж байна. Ардчиллын судалгааны түвшин стандартыг олон улсын жишигт хүргэн дэлхийн шилдэг их сургуулиудын судалгааны аргазүйг нэвтрүүлэх нөгөө талаас ардчилалд шилжих явцад тулгамддаг олон асуудлуудыг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд боловсруулан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад судалгааны төвийн зорилго оршино.

Ардчилал судлалын төвийн зорилт:

  • Мэргэжлийн судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажил явуулах
  • Магистр, Докторт суралцаж буй мэргэжлийн улс төр судлаачдыг дадлагажуулах, мэргэжлийн нэр хүндийг өсгөх
  • Мэргэжлийн судлаачид болон байгууллагуудыг холбох гүүр болох
  • Судалгаанд бусад салбар, бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг хангах
  • Нийгэм, улс төрийн асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн хувь нэмэр оруулах
Дээш