Олон улсын харилцааны магистр, докторын мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь гадаад харилцааны салбарын ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрийг олон улсын мэргэжлийн сургуулиудын жишигт хүргэх, үндэсний стандартыг батлуулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх ур чадвар, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Нийтийн удирдлагын онол, үзэл баримтлалд үндэслэсэн сонгодог хандлагууд, нийтийн удирдлагын шинжлэх ухааны орчин үеийн онол, үүсэл хөгжил, нийтийн удирдлагын байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын өөрчлөлт, шинэчлэлийн үзэл баримтлалууд, олон улсын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож Монгол улсын нийтийн удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх чадвартай чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Улс төр судлалын тэнхим нь Улс төр судлал (судалгааны), Улс төр судлал (мэргэжлийн), Улс төрийн мэдээлэл харилцаа салбар дундын магистрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, улс төрийн тогтолцоо, түүний элементүүд, улс төрийн үйл явц, улс төрийн харилцаа, улс төрийн онол, улс төрийн соёл, дотоод ба гадаад улс төрийн бодлого зэрэг асуудлуудын хүрээнд тулгамдсан асуудлыг шүүмжлэлт сэтгэлгээ, нотлох баримт, судалгааны арга зүйд үндэслэн тайлбарлах, судлан шинжлэх, харьцуулан дүгнэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оршино.
Улс төрийн харилцаанд оршин буй орчин цагийн нийгэмд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн ёс зүйтэй улс төрийн мэдээлэл харилцааны мэргэшсэн мэргэжилтэн сургаж бэлтгэхэд оршино.