МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны үе үеийн төгсөгчид уг мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй залуу үе, залгамж халаа болсон дүү нартаа зориулан 2018 оноос хойш эхлэн “Төгсөгчдийн нэрэмжит” тэтгэлгийг олгож эхэлсэн.
Олон улсын харилцаа хөтөлбөрийн бакалаврын түвшний суралцагч
Жил бүрийн 11 сард
МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.
Олон улсын харилцаа, төрийн удирдлага хөтөлбөрийн бакалавр, ахисан түвшний суралцагчид
Жил бүрийн 10 сард
Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Олон улсын харилцаа, төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын түвшний суралцагчид
Жил бүрийн 9 сард
МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарладаг., Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой., Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг өгдөг бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой. ,
Олон улсын харилцаа, төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын түвшний суралцагчид
Жил бүрийн 9 сард
2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.
Олон улсын харилцаа, төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын түвшний суралцагчид
Жил бүрийн 9 сард