Оюутны
клубууд
Дипломат клуб
01

Дипломат клуб нь анх 1997 онд “Diplomacy Beyond 2000” нэртэйгээр оюутнуудын санаачилгаар байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын ууган клуб юм.


Үйл ажиллагааны чиглэл

Клубийн үндсэн үйл ажиллагаа нь гишүүдийн хөгжил болон хувийн зохион байгуулалт, олон улсын харилцааны мэргэжилтний зайлшгүй шаардлагатай чадваруудад суралцах боломж олгох, өөрсдийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх болно

Клубийн үйл ажиллагаа нь гадаад болон дотоод гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.


Дотоод үйл ажиллагаа:

Гишүүдэд мэргэжлийн сэдвээр лекц яриа сонсох, дипломатуудтай уулзаж, чадавхижуулах үе үеийн дипломатуудаас суралцах боломж бүрдүүлэх, гишүүд хооронд тэмцээн зохиох, илтгэл, ярилцлага болон мэтгэлцээн зэргийг зохион байгуулдаг.

Гадаад үйл ажиллагаа

Hийслэлийн их дээд сургуулиудын клубүүд болон оюутнуудыг хамарсан ОУХ чиглэлийн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зэргийг зохион байгуулдаг.

Клубийн зорилго

Олон улсын харилцааны чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, оюутнуудад өөрийн мэргэжлийн дадлага туршлага олж авах, хичээлээс гадуурх цагийг зөв, чөлөөтэй өнгөрүүлэх, бусдад нөлөөлөх чадвар мөн бусдыг удирдах, манлайлах чадварт суралцах, мэргэжлээ улам бүр танин мэдэж, дур сонирхолтой болоход чиглэгдсэн байна. Ийнхүү манай клуб зорилгуудаа биелүүлэхдээ МУИС болон бусад их дээд сургуулиудын харьяа клубүүд болон оюутны хөгжлийг дэмжих байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй билээ

Intro клуб
02

Англи хэлний клуб

“Intro” англи хэлний ярианы кпуб нь 2014 оны намар МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудын санаачлагаар анх байгуулагдаж байсан клуб бөгөөд 2017 оноос гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, МУИС-ийн бүх салбарын оюутнуудад нээлттэй клуб болсон билээ. Өдгөө 28 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.


Үйл ажиллагааны чиглэл

Долоо хоног бүрт клубийн ээлжит уулзалт болдог ба гишүүдийн тогтсон өдөр 18:00-20:00 цагийн хооронд тодорхой сэдвийн хүрээн дор гишүүд англи хэлээр хоорондоо ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэтгэлзэх, хөгжөөнт тоглоом тоглох, шинэ мэдээ мэдээлэл түгээх, туршлагатай гишүүд “IELTS, TOEFL” шалгалтны талаар мэдлэгээ хуваалцах, “MOVIE NIGHT” буюу англи хэл дээрх кино бүтээл хамтдаа үзэх гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг билээ. Клубийн бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдана. Мөн жил бүрийн 10 сард “Halloween Quiz Night” буюу англи хэл дээрх олон улсын харилцаа ба танин мэдэхүйтэй холбоотой асуулт, хариултын тэмцээнийг МУИС-ийн бүх түвшний оюутнуудын дунд зохион байгуулдаг.


Бүтэц зохион байгуулалт

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн намар болон хаврын улиралд нээлттэй гишүүнчлэлээ зарлаж, англи хэлний ярианы түвшинг шалгаж ярилцлага авч түүнд тэнцсэн оюутнууд албан ёсоор гишүүнээр элсдэг.

Зорилго, зорилт

Клубийн эрхэм зорилго нь гишүүн оюутнуудынхаа англи хэлний ярианы чадварыг долоо хоног бүрийн уулзалтаар дамжуулан сайжруулах, өөртөө итгэлтэй, чөлөөтэй ярьж сурахад нь туслахыг эрмэлзэхээс гадна оюутнууд чөлөөт цагаа үр бүтээлтэй, үр шимтэй өнгөрүүлэхэд оршино

Загвар НҮБ клуб
03

“Загвар НҮБ” буюу “Model UN” клуб нь 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд МУИС-ОУХНУС, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтран “MONGOLIA Model UN” загвар хурлыг Монгол улсын бүх их дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг.


Клубын голлох үйл ажиллагаа:

Клубийн зүгээс жил бүр зохион байгуулдаг хамгийн том үйл ажиллагаа нь МУИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СЭЗИС, Их Засаг зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 1-4р түвшний оюутнуудыг хамардаг, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлын талаар 5 хороодод хуваагдан хэлэлцэх НҮБ-ын загвар хуралдаан юм. Уг загвар хуралдаан нь олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй зэрэг чиглэлд сонирхолтой оюутан залууст өөрсдийн мэдлэг, чадвараа практикт ашиглан, өөрийгөө сорих, суралцах боломжийг олгодогоороо ач холбогдолтой.

Зорилго

Тус клуб нь гишүүдээ олон улсын хурлын дэг, хурлын дипломат ажиллагааны тухай болон хэрхэн зохион байгуулагдах, дотоод зохион байгуулалтад суралцах, аливаа олон улсад тулгамдаж буй асуудалд судалгаа шинжилгээ хийн, мэтгэлцэх мөн англи хэлний чадвараа сайжруулан, өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах эрхэм зорилготой

Мини парламент клуб
04

“Мини Парламент“ клуб нь Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн оюутнуудын нэгдэл бөгөөд хамгийн анх 2014 онд байгуулагдаж өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Мини Парламент“ клуб нь Монгол Улсын Их Хурлын загвараар хуралддагаараа онцлог юм.

Бүтэц зохион байгуулалт

Тамгын газар, Мини Төрийн албаны зөвлөл, 3 байнгын хороодод (Байгаль орчин, нийгмийн бодлогын БХ, Шинжлэх ухаан боловсролын бодлогын БХ, Хууль зүйн гадаад бодлогын БХ) хуваагддаг бөгөөд эдгээр салбар нэгжүүд нь Мини Их Хурлын дүрэм-ийн дагуу ажилладаг.

Эрхэм зорилго

Клубийн гишүүдийн чадварыг олон талт байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ хууль дүрмийг чандлан сахиж, нийгэм болон оюутанд ээлтэй олон үйл ажиллагааг зохион байгуулахад оршино

SRT клуб
05

Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээ

SRT(Student Round Table) буюу “Оюутны Дугуй Ширээний Уулзалт” клуб нь анх 2007 онд Японы Акита Олон Улсын Их сургуульд байгуулагдсан бөгөөд Зүүн Хойд Азийн 5 улсын их сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг клуб юм. SRT клуб нь 2011 оноос Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуульд байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.


Явуулж бүй үйл ажиллагаа:

SRT клубийн үйл ажиллагаа дотоод, гадаад хоёр хэсгээс бүрдэнэ. Дотоод хэсэгт сургууль ба оюутан залууст чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг ба гадаад хэсэгт нийт улсуудад зохион байгуулдаг олон улсын зуны чуулган орно.

 Дотоод:

  1. Клуб дотроо Өвлийн хурал (Domestic Conference ) буюу 6 улсын нөхцөл байдлыг илтгэх судалгаа шинжилгээний хурал
  2. Олон нийт ба тэр дундаа оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа болох
  3. ’Хермес ‘’
  4. ‘’Политика’’
  5. ’Серапис’’ зэрэг болно.

Гадаад:

  1. Зүүн Хойд Азийн гишүүн 6 орон болох Монгол, Хятад, Орос, Япон, Солонгос, Тайван зэрэг орнуудад ээлжлэн зуны хурал зохион байгуулдаг.

Клубийн нийт гишүүдийг дэмжих үйл ажиллагаа болох чуулгануудыг нийт гишүүдийн хүрээнд болон олон улсын хүрээнд зохион байгуулж байна. Дээрх үйл ажиллагаануудыг нарийвчлан тайлбарлах юм бол:

  1. Domestic Conference (Өвлийн Хурал) Summer Conference-ийн (Зуны чуулган) бэлтгэл болгож дотооддоо зохион байгуулна. Олон улсын харилцааны тухай олж авсан мэдлэгийг бататгах болон өнөө үед Зүүн Хойд Ази болон Монгол улсад тулгамдаж буй асуудлын талаар мэдлэг олж аван түүн дээрээ тулгуурлан асуудлыг шийдэхийн тулд хэлэлцэж нэгдсэн нэг шийдвэрт хүрнэ
  2. “Хермес” Танин Мэдэхүйн Тэмцээн: Монгол Улсын Их Сургуулийн зөвхөн 1 дүгээр курсийн оюутнуудын өргөн хүрээний танин мэдэхүй болон олон улсын харилцааны түүхийг голлосон мэдлэгийг сорих мөн олгох зорилготой асуулт хариултын тэмцээн юм.
  3. “Политика” Улс Төрийн Стратегийн Тэмцээн: Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуулийн 2 ба түүнээс дээш ангийн оюутнуудад мэргэжлийн хичээлийн онолын мэдлэгийг практик дээр сонирхолтой байдлаар ашиглах, зохиомол улсыг удирдан тоглох боломжийг олгодог тэмцээн юм. Политика ертөнцөд 8 улс оршдог бөгөөд оролцож буй баг бүр нэг улсыг төлөөлөн дипломат ажиллагаа, геополитик, эдийн засаг, улс төр, цэрэг стратеги гэсэн хүрээнд өөрийн улсын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах замаар политика ертөнц дэх ОУХ-ны системийн тогтвортой байдлыг хангана.
  4. “Серапис” Танин Мэдэхүйн Тэмцээн: МУИС-ийн бүх салбар сургууль , курсийн хүрээнд Хермес-тэмцээнийг өргөтгөн 2016 оноос шинээр зохион байгуулж буй танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн юм. Уг тэмцээний зорилго нь оролцогчдын танин мэдэхүйн өргөн хүрээний мэдлэгээс гадна олон улсын харилцааны салбарын мэдлэгийн хүрээг тэлэхэд оршино.
  5. Summer Conference (Зуны Хурал) Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээний Уулзалт нь 2007 онд Япон улсын Акитагийн Олон Улсын Их Сургуулийн оюутнуудын санаачилгаар анх зохион байгуулагдсан юм. Уг чуулганд Монгол улсын төлөөлөл болсон МУИС-ийн оюутнууд 2008 оноос тогтмол оролцож ирсэн. 2011 онд Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээний Уулзалтыг анх удаа Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуулийн оюутнууд өөрийн оронд амжилттай зохион байгуулсан билээ.Уг чуулганаар улс бүрийн төлөөлөл болсон олон улсын оюутнууд цуглан жил бүр өөр өөр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан нэгдсэн нэгэн ойлголтод хүрэхийг эрмэлздэг. Монголд 2011 онд анх удаа SRT-ийн Зуны Хурал зохион байгуулагдсан. Монгол оюутнууд анх удаа ийм том хэмжээний олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь манай клубийн үйл ажиллагааны маш том ололт байлаа. 2017 болон 2021 онд энэхүү чуулганыг зохион байгуулах эрхийг дахин олж авсан ба энэ нь маш том ололт амжилтыг дагуулж байгаа юм.

Зуны Хурлын зорилт:

Зүүн Хойд Азийн нөхцөл байдлыг судалж, мэдлэг мэдээллийг солилцох.

Олон улсын оюутнууд харилцан ойлголцолд хүрч, итгэлцлийг нэмэгдүүлэх

2011 – оноос хойш SRT клубийн зуны чуулганд Монгол улсын ОУХНУС-аас идэвхтэй оролцсоор байна.

  • 2011 – Япон / Акита хот
  • 2012 – Солонгос
  • 2013 – Хятад
  • 2014 – Орос
  • 2015 – Япон
  • 2016 – Тайвань хотноо
  • 2017 – онд манай Монгол улс, Улаанбаатар хотноо
  • 2018 – Солонгос
  • 2019 – Япон
  • 2020 – Япон /Онлайн Хурал/
  • 2021 – Монгол улс буюу манай улсын зүгээс зохион байгуулах эрхтэй болсон билээ.

Зорилго, зорилт

Зүүн Хойд Азийн их дээд сургуулиудын оюутан залуучууд мэдлэг, оюунаа уралдуулан найрсаг харилцаа, итгэлцлийг бий болгож, шинжлэх ухаан техникийн ололт, амжилт, шинэ мэдээллийг солилцон, туршлагаас суралцана. Түүнчлэн олон улсын харилцааны шилдэг мэргэжилтэн болохыг эрхэмлэнэ.

SIRPA Basketball Клуб
06

Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль (ОУХНУС)-ийн дэргэдэх “SIRPA Basketball” клуб нь 2020 оноос үйл ажиллагаагаа эхлэн эрч хүчтэй, спортод хайртай, тусч оюутнуудийг шилэн сонгосноор тус улирлын үйл ажиллагаагаа эхлүүлдэг билээ. Мөн ОУХНУС-ийн сагсны шигшээ багийн гишүүдийг бүрдүүлнэ.


Клубийн үйл ажиллагаа:

7 хоног бүрт спорт зааланд бэлтгэл хийх,
Тоглолтын стратеги, анализ хийх,
МУИС-иас зохион байгуулж буй спортын үйл ажиллагааг дэмжих,
Биеийн тамир мандтугай!

Эрхэм зорилго

Бидний зорилго оюутнуудын чөлөөт цагийг эрүүл, спортлог, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэхээс гадна эрүүл амьдралын дадал суулгах, спортын талаарх ерөнхий мэдлэгийг тэлэх юм. Мөн ОУХНУС-ийн оюутнууд хичээлээс өөр зүйл мэддэггүй гэх ойлголтыг няцааж сурлага, спортоор манлайлах

Дээш