Олон улсын харилцааны докторын мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь гадаад харилцааны салбарын ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрийг олон улсын мэргэжлийн сургуулиудын жишигт хүргэх, үндэсний стандартыг батлуулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх ур чадвар, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Нийтийн удирдлагын хөтөлбөрийн зорилго нь нийтийн удирдлага болон холбогдох шинжлэх ухааны сонгодог онол, орчин үеийн чиг хандлага, үзэл баримтлалд тулгуурлан дэлхий нийтийн хөгжлийн өөрчлөлт, шинэчлэл, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан системтэй онолын болон практик мэдлэгийг эзэмшүүлэхэд оршино. Тус хөтөлбөр нь олон улсын сайн засаглалын зарчимд нийцсэн, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн удирдлагын ур чадварыг төлөвшүүлж, шударга, ёс зүйтэй, бүтээлч сэтгэхүйтэй, шинэлэг хандлагатай, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадварлаг, манлайлагч мэргэжилтэн бэлтгэхийг эрхэм зорилгоо болгодог.
Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, улс төрийн тогтолцоо, түүний элементүүд, улс төрийн үйл явц, улс төрийн харилцаа, улс төрийн онол, улс төрийн соёл, дотоод ба гадаад улс төрийн бодлого зэрэг асуудлуудын хүрээнд тулгамдсан асуудлыг шүүмжлэлт сэтгэлгээ, нотлох баримт, судалгааны арга зүйд үндэслэн тайлбарлах, судлан шинжлэх, харьцуулан дүгнэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оршино.