Оюутны зөвлөл

spsirpaМУИС–ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Оюутны зөвлөл нь нийт суралцагч оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, сонирхлыг илэрхийлэх үндсэн зорилго бүхий, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд анхааран ажилладаг сайн дурын байгууллага юм.

Манай зөвлөл нь бакалаврын зэрэгт суралцаж буй ангийн дарга болон зөвлөлийн саналын эрхтэй идэвхтэн гишүүдээс бүрдэн ажилладаг ба удирдлагаа бүх гишүүдийн өргөтгөсөн хурлаар сонгодог. Мөн оюутнуудынхаа үйл ажиллагааг дэмжиж, хэрэгцээ шаардлага бүхий мэдлэг мэдээллийг түгээж, суралцахтай холбоотой асуудлуудад сайн дурын зөвлөгөө өгч, нийгэмд эерэг хандлага түгээх, оюутны оролцоог өргөжүүлэхийг эрхэмлэдэг. Удирдлага зохион байгуулалтын алба, Хяналтын алба, Үйлчилгээний алба, Гадаад харилцаа эрхэлсэн алба, Ёс зүйн алба зэрэг 5 албаны бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Оюутны зөвлөл нь дотоодын их дээд сургуулиудтай холбоо харилцаагаа сайжруулан, оюутны хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг, мөн олон улсын оюутны сайн дурын байгууллагуудын туршлага дээр үндэслэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг эрмэлзэн ажилладаг.


Эрхэм зорилго:

Оюутны Зөвлөлийн Эрхэм зорилго нь МУИС-ийн болон МУИСОХ-ны эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино.
Оюутны Зөвлөл нь дүрэмд заасан эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

Дээш