МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн чөлөөт сонголттой номын сан, уншлагын танхимын нээлтийн ёслолын ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11.30 цагт хичээлийн V байрны 3 давхрын 304 тоотод болох тул эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан хамгийн чухал үүрэгтэй билээ. Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын сангийн орчин, үйлчилгээг эх орондоо бий болгохоор МУИС нь олон шинэ зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 2016 онд ашиглалтад орох МУИС-ийн номын сангийн шинэ барилга түүний тод жишээ билээ. Мөн МУИС-ийн Төв номын сангийн одоо хэрэглэгдэж буй Байгалийн ухааны уншлагын танхим, Гадаад ном, тогтмол хэвлэлийн уншлагын танхимуудыг тус тус чөлөөт сонголттой болгон өөрчилж, шинэ үйлчилгээг эхлээд байна.
Энэ өөрчлөлтийг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтээлчээр хэрэгжүүлж, Монгол төрийн түшээдийн залуу халааг бэлтгэдэг ОУХНУС номын сангаа чөлөөт сонголттой болголоо. Олон улсын харилцаа, нийтийн удирдлага-төрийн захиргааны мэргэжлийн ном сурах бичгээр хангагдсан нээлттэй номын сан ийнхүү нийт эрдэмтэн багш, оюутнуудад үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо.