Мэдээ

“Төрийн албаны хүний нөөцийн удирдлага” сурах бичгийн нээлт боллоо

spsirpa

“Төрийн албаны хүний нөөцийн удирдлага” сурах бичгийн нээлт 2023-02-17-ны өдөр Holiday Inn зочид буудлын хурлын танхимд боллоо.

spsirpa

Энэхүү бүтээлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн Албаны Зөвлөлийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн эрдэмтэн профессорууд, багш нар, төрийн удирдлагаар суралцаж буй докторантууд хамтран зохиожээ.

Тус ном нь МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимээс төрийн удирдлагын хөтөлбөрийн суралцагсдад зориулан гаргаж буй цуврал сурах бичгүүдийн нэг бөгөөд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын онол, арга зүй, хууль эрх зүй, өөрийн орны болон олон улсын судалгаа шинжилгээний баримтад тулгуурлан онолын суурь мэдлэг, эргэцүүлэх асуулт, кейс ажлуудыг багтаасан цогц судалгаа бүхий бүтээл юм.

spsirpa

Энэхүү бүтээл нь бакалаврын түвшний оюутнуудад тусгайлан зориулагдсан хэдий ч сэдэв, агуулга, бүтэц, онол практикийн ач холбогдлын хувьд Монгол Улсын төрийн алба, төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид, энэ чиглэлээр суралцагсдад ширээний ном болно гэж Төрийн Албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцолсон.

Төслийн удирдагч МУИС-ийн профессор Проф.Др.Н.Бурмаа болон зохиогчид номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Төрийн Албаны Зөвлөл, МУИС-ийн удирдлага, профессорууд, бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Дотоодын Хэргийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Үндэсний Аудитын Газар болон Төв аймгийн ИТХ зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүдэд номын дээжээс гардууллаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.



Дээш