АНУ-ын Нью-Йорк мужийн их сургуулийн Олбани дахь салбарын Рокфеллерийн олон нийтийн харилцаа, бодлогын коллежийн Бодлогын судалгааны төвийн Олон улсын аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн төслийн ахлах ажилтан, Вашингтон дах Карнегийн Олон улсын энх тайвны сангийн Цөмийн бодлогын хөтөлбөрийн оршин суугч бус гишүүн, Доктор Тогжан Кассенова ОУХНУС-ийн оюутнуудад 2023 оны 03-р сарын 13-ны өдөр “Atomic Steppe: How Kazakhstan Gave Up the Bomb” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.
Тэрээр хуучнаар Зөвлөлт холбоот улсын харьяанд байсан Казакстан улсад хийгдсэн атом бөмбөгийн туршилт, зөвлөлт холбоот улсын харьяанаас гарсны дараа атом бөмбөгийг асуудлыг хэрхэн орхисон талаарх өөрийн судалгаа, түүхийг хуваалцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, цаашдын судалгааны бүтээлийнхээ чиглэл болон академик карьерын туршлагаасаа хуваалцсан нь оюутнуудад маш сонирхолтой байв.
Доктор Тогжан Кассенова өөрийн бүтээлийн дээж “Atomic Steppe: How Kazakhstan Gave Up the Bomb” номоо ОУХНУС-ийн номын санд дурсгалаа.
Танд эрдмийн бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим