Мэдээ

КАНАДЫН БРИТИШ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

spsirpa

МУИС-ийн ОУХНУС болон Канадын Бритиш Колумбын Их Сургууль нь хамтарсан судалгаа, төсөл, багш оюутан солилцоог хөгжүүлэхээр ярилцсаны үр дүнд зуны академик оюутан солилцооны хөтөлбөрт нээх гэрээ байгуулав.

Тус хөтөлбөрт оролцох оюутнуудыг Бритиш Колумбын Их Сургууль нь Ванкувер дахь оюутны хотхоны дотуур байраар хангаж, салбар бүрийн өргөн сонголт бүхий хичээлийн багцийг санал болгох юм байна.

Бритиш Колумбын их сургууль нь 1908 онд байгуулагдсан бөгөөд Ванкувер болон Бритиш Колумбын Келоуна хотод байрладаг үндэсний судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь Канадын шилдэг гурван их сургуулийн тоонд ордог байна.

spsirpa



Дээш