Мэдээ

Шилдгийн шилдэг сургуулиар Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль онооны нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-аар шалгарч, 30 жилийн хугацаанд анх удаа “Урлагийн Их Наадам”-ын цомын эзэн боллоо.

spsirpa

Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Урлагийн Их наадам” 2023 оны 04 сарын 08-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн их наадам мэндчилгээ, гоцлол хөгжим болон хоршил хөгжим, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, хамтлаг дуу, гоцлол дуу, ардын язгуур урлаг гэх долоон төрөлд зохиогдож тус бүрд шилдэг гурван байр, нийт оноогоор шилдгийн шилдэг сургуулийг тодруулсан. Тус өдөр манай сургууль бүх төрөлд оролцож түүнээс дөрөвт нь дараах байрыг эзлээд байна. 

Үүнд: 

Хамтлаг дуу: 2-р түвшний Б. Хулан, 3-р түвшний Б. Алтанзул болон Д. Сэрчмаа нар “Тэргүүн байр” 

Мэндчилгээ: Ерөнхий сууриас 4-р түвшний хүртэлх 25 орчим оюутан “Дэд байр”  

Гоцлол дуу: 3-р түвшний Д. Сэрчмаа “Дэд байр” 

Хамтлаг бүжиг /Чөлөөт/:  Warriors хамтлаг ба Ерөнхий сууриас 4-р түвшний хүртэлх 18 оюутан “Гутгаар байр”

Шилдгийн шилдэг сургуулиар Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль онооны нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-аар шалгарч, 30 жилийн хугацаанд анх удаа “Урлагийн Их Наадам”-ын цомын эзэн боллоо.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш