Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан “Түүхэн харилцааны үнэ цэнэ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 04-р сарын 12-ны өдрийн 15.30-18.00 цагийн хооронд Номын сангийн 502 тоот танхимд болов.
Тус арга хэмжээнд зүүн Хойд Ази судлалын эрдэмтэн судлаачид, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сын Хо, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа, ГХЯ-ны АНДОГ-ын захирал Г.Хулан болон ЭСЯ-ны албаны хүмүүс оролцлоо.