UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 21 дахь удаагийн цуврал хэлэлцүүлгийг “ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭ: НИЙТИЙН УДИРДЛАГЫН ШИНЭТГЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.
UB IMPULSE: ”Чанартай өсөлт” олон нийтийн хэлэлцүүлэг нь Олон улсын болон дэлхийн түвшинд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээх зорилгоор ГОУХАН-н IMRI (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга ) төслийн захирлаар ажиллаж байсан, МУИС-н хүндэт доктор Штефан Ханселманн-ы санаачлагаар 2013 оноос хойш цуврал байдлаар зохион байгуулагдаж байна.
Цуврал хэлэлцүүлэгт:
Энэ удаагийн 21 дэх удаагийн хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр ХБНГУ-ын Шпейерын Төрийн удирдагын ухааны их сургуулийн Эдийн засаг, эдийн засгийн болон тээврийн бодлогын профессор Проф. Др. Андреас Кнорр оролцож байна.
Проф. Др. Андреас Кнорр нь 1993 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба төрийн удирдлага, төрийн албаны шинэчлэл, өрсөлдөөний бодлого, Европын эдийн засгийн интеграц, тээврийн эдийн засаг, олон улсын эдийн засаг сэдвээр судалгаа хийдэг. Проф. Др. Андреас Кнорр дэлхийн 10 гаруй улс орны их сургуулиудад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж байсны зэрэгцээ 6 монограф, 160 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж олон улсын 200 орчим хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна.
Проф. Др. Андреас Кнорр нь Герман, Швейцар, Австри, АНУ, Вьетнам, Малайз, БНХАУ, Лаос, Индонез, Энэтхэг, Филиппин, Тайланд, Казакстан, Гүрж, Турк, ОХУ, Кени, Уганда, Танзани, Хорват, Тажикстан, Хойд Кипр, Литва зэрэг улсын их дээд сургуулиудад байгууллага болон хөтөлбөрийн олон улсын болон үндэсний хэмжээний магадлан итгэмжлэл, хөтөлбөр боловсруулалтын хүрээнд зөвлөгөө өгч, эксперт шинжээчээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. 2012 онд Гүрж Улсын Иванэ Яавакишивили Тыфлэс-ийн Их сургуулийн хүндэт доктор цол хүртсэн.
МУИС болон ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Проф. Др. Андреас Кнорр нь Нийтийн Удирдлагын тэнхимийн профессор, эрдэмтэн багш нартай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад 7 дахь удаагаа ирж байна. Тэрээр олон улсын эдийн засаг, өрсөлдөөний бодлогын мэргэшсэн судлаачийн зэрэгцээ төрийн байгууллагууд болон бизнесийн салбарт тээвэр, ложистикийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг олон улсад нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, эксперт юм.
Тэрээр МУ-н их дээд сургуулиуд болон МУИС-ийн ОУХНУС-ийн төрийн удирдлагын доктор, магистрын болон бакалаврын түвшний оюутнуудад зочин илтгэгчээр удаа дараа лекц уншиж, NUM Leadership олон улсын эрдэм шинжилгээний хурал, Төрийн удирдлагын үндэсний зөвлөгөөн зэрэг олон арга хэмжээнд үндсэн илтгэгчээр уригдан, нийтийн удирдлагын шинжлэх ухаан болон олон улсын магадлан итгэмжлэлийн талаар сургалт, хэлэлцүүлэг, уулзалтуудад оролцож үнэтэй зөвлөгөө өгч ажилладаг Олон улсад төдийгүй МУ-н Нийтийн удирдлагын Шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүндтэй эрдэмтэн билээ.
UB IMPULSE 21 цуврал хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулиуд, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль зэрэг их дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд, багш нар, судлаачид, докторант, магистрантууд, оюутнууд,
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Монгол Улсын Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аудитын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн төв, Хан-Уул дүүргийн хороодын нийт 150 гаруй оролцогчид энэхүү үйл ажиллагаанд оролцов.
Зохион байгуулагч:
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль