МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын “ТӨРИЙН БОДЛОГО” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд Төрийн удирдлагын III түвшний оюутан Г.Соёл-Ундрах Удирдагч багш: Др. Г.Мягмар “Төрийн захиргааны удирдах албан тушаалтны манлайлал ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх нь” сэдвээр
- Дэд байранд Төрийн удирдлагын III түвшний оюутан И.Эмүжин Удирдагч багш: Дэд Проф. Др. Г.Баасанжав “Монгол Улс ба Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа: Харьцуулсан судалгаа” сэдвээр
- Гутгаар байранд Төрийн удирдлагын II түвшний оюутан У.Баттөвшин Удирдагч багш: Др. Г.Мягмар “Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоо: Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны жишээн дээр” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ