2023 оны 04 сарын 21-ний өдөр МУИС, ОУХНУС-ийн ОУХТ-ээс санаачлан сар тутамд олон улсын харилцаа, гадаад албаны чиглэлээр мэргэжсэн, үндэсний хэмжээнд мэргэжлийн чиглэлдээ амжилт гаргаж нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг урьж, МУИС болон ОУХНУС-ийн оюутан залууст мэргэжлийн чиглэлийн хүрээнд лекц уншуулах үндэсний хэмжээний төслийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
2023 оны 4 дүгээр сарын үндэсний хэмжээний “Хүндэт Зочдын Индэр” төслийн хүндэт зочноор Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөх, Гадаад Хэргийн сайд асан, УИХ-ийн гишүүн Д.Цогтбаатар оролцож, МУИС болон ОУХНУС-д гадаад албаны чиглэлээр суралцаж буй мэргэжлийн чиглэлийн оюутнуудад “A New Way to Multilateralism: From Money-Centrism to Mind-Centrism” сэдвээр лекц уншиж багш, оюутнуудын сонирхсон асуултуудад хариулав. Тэрээр МУИС, ОУХНУС-д багшилж байсан боловсон хуучин хүчний хувьд цаашид сургуулийн зүгээс хэрэгжүүлж буй сургалтын үйл ажиллагааг чиглүүлэхэд өөрийн санал бодлыг илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүй, гадаад бодлогын чиглэлээр ахисан түвшний судалгааг өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мэдээ бичсэн: Д.Бүдсүрэн МУИС, ОУХНУС-ийн ахлах багш