2023 оны 4 сарын 18-ны өдөр ОУХНУС-ийн багш ажилтнууд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, МУИС-ийн ШУС-ийн багш Б.Золзаяагийн Мета танин мэдэхүйн сургалтын арга зүйн талаар сургалтад хамрагдав. Мета танин мэдэхүй нь суралцагчдад хэрхэн бүтээлчээр сэтгэж, оновчтой шийдвэрийг гарган, хичээл сурлага болон өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулах үндсэн чадварыг эзэмшүүлдэг байна. Сэтгэл судлаач Жеймс Пеллегрино XXI зууны хамгийн хэрэгцээт гурван чадварыг танин мэдэх чадвар (сэтгэн бодох, учир шалтгааныг тунгаах), өөрийгөө захирах чадвар (зорилгодоо хүрэхийн тулд өөрийн зан үйлдэл, сэтгэл хөдлөлөө хянах), бусадтай харилцах чадвар (бусад хүмүүстэй холбоо тогтоох, бусдын байр сууринаас хандах) гэж тодорхойлжээ. Мета танин мэдэхүйн сургалтын арга нь дээрх гурван чадварыг хөгжүүлэхэд тусалдаг ажээ.