Мэдээ

БНСУ-ын Төрийн захиргаа судлалын институтийн ерөнхийлөгч Др. Санган Чой лекц уншлаа.

spsirpa

БНСУ-ын Төрийн захиргаа судлалын институтийн ерөнхийлөгч Др. Санган Чой “Монгол, Каули (Солонгос) улс хоорондын захиргаа болон соёлын солилцоо: Өнгөрсөн, одоо ба ирээдүй” сэдвээр ОУХНУС-ийн Төрийн удирдлага хөтөлбөрийн суралцагчдад 2023 оны 04-р сарын 26-ны өдөр сонирхолтой лекц уншлаа.

БНСУ-ын Төрийн захиргаа судлалын институт нь ОУХНУС-тай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд Др. Санган Чой Нийтийн Удирдлагын Тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “МУИС–Манлайлал шилжилтийн үеийн чадавхын хөгжил” сэдэвт цуврал олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцож ирлээ.

Тэрээр илтгэлдээ дундад зууны үеийн Монгол болон Каули (Солонгос) улсуудын ахан дүүсийн харилцааг онцолж улс орнуудын захиргааны хөгжилд соёлын харилцааны үзүүлэх нөлөөний талаар маш сонирхолтой лекц уншив. Өнөөгийн БНСУ-д дундад зууны үе дэх Монгол, Каули (Солонгос) улсуудын харилцаанаас уламжлагдан ирсэн соёл уламжлал байгааг тэрээр дурдан ирээдүйд бие биеэсээ суралцан хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн.

spsirpa

Др. Санган Чой танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ажлын өндөр амжилт хүсье.

Нийтийн Удирдлагын Тэнхим



Дээш