ОХУ-ын МГИМО (Университет)-ын Олон улсын орон зайн дүн шинжилгээний төвийн дарга, профессор И.Ю.Окуневийн цуврал лекц 5 сарын 2-4-ний өдрүүдэд МУИС дээр зохион байгуулагдаж байна. 5 сарын 2-ний өдөр “Нийгмийн газарзүй” хичээлийг судалж буй ерөнхий суурийн оюутнуудад “Улстөрийн газарзүй: Орон зайн өгөгдөл хэрхэн улс төрийн үйл явцад нөлөөлдөг тухай” сонирхолтой лекц уншлаа.
5 сарын 3-ны өдөр 9:20-10:50 цагт Номын сангийн 203 тоот танхимд, 5 сарын 4-5-ны өдрүүдэд тус бүр 11:00-12:30 цагт Хичээлийн V байрны 203 тоотод лекц уншина. Сонирхсон хэн бүхнийг лекцэнд урьж байна.