Мэдээ

Төрийн удирдлагын чиглэлээр зохион байгуулсан Demos V үндэсний хэмжээний уралдаанд МУИС-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ.

spsirpa

Төрийн удирдлагын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг шалгах ДЕМОС V үндэсний хэмжээний уралдааныг Этүгэн их сургуулиас 2023 оны 04 сарын 28-ны өдөр зохион байгуулсан.

Энэхүү үндэсний хэмжээний уралдаанд төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, ШУТИС, Этүгэн их сургуулийн төлөөллүүд оролцож МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутны баг амжилттай оролцон тэргүүн байр эзэллээ.

Амжилттай оролцсон Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууддаа эрдмийн бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.



Дээш