Мэдээ

ОУХНУС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМЭЭС “ТӨРИЙН БОДЛОГО” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

spsirpa

МУИС-ОУХНУС-н Нийтийн Удирдлагын Тэнхим 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд “Төрийн бодлого” үндэсний мэргэжлийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр олон улсын болон үндэсний хэмжээнд нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиуд, институтүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, тус тэнхимээс жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулагддаг “NUM Leadership” цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцдог уламжлалтай.spsirpa

Тус зөвлөгөөнийг МУИС-ийн Профессор Др. Н.Бурмаа, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, БНСУ-ын Төрийн захиргааны институтийн захирал Др. Чой Санг Хан нар нээлээ.

“Төрийн бодлого” үндэсний мэргэжлийн зөвлөгөөнд ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд Проф. Др.Г.Баасанжав, БНСУ-ын Төрийн захиргааны институтийн ахлах судлаач Професор Жэй Хо Юн, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Нийтийн Удирдлагын тэнхимийн ахлах багш Др.Г.Мягмар, ШУТИС-ийн Дэд Проф Др. Б.Ууганбаяр, Өвөр Монголын Өөртөө Засах Орноос ОУХНУС-ийн төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд болох Алс, Цэнгэ, Начин, Дайчин нар илтгэл хэлэлцүүлсэн.

spsirpa

Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, БНСУ-ын Төрийн захиргааны институт, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн ЗДТГ, ИТХ, Авлигатай Тэмцэх Газар, Монголын төмөр зам ТӨХК, Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль, Дотоод Хэргийн их сургууль, МУИС-ийн Улаанбаатар сургууль болон МУИС-ийн эрдэмтэн багш нар, төрийн удирдлагын ахисан болон бакалаврын түвшний оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Илтгэлийн сэдвүүд төрийн бодлого, бодлогын үе шатанд нөлөөлөх хүчин зүйлс, Монгол Улсын төрийн албанд тулгамдаж буй зарим асуудал ба боломжууд, БНСУ-ын төрийн бодлого ба иргэдийн оролцоо, төрийн албаны үнэт зүйл: X, Y, Z үе, төрийн бодлого ба системийн сэтгэлгээ, ӨМӨЗО-ны төрийн албаны онцлог зэрэг өргөн агуулгыг хамарч, нийтийн удирдлагын шинжлэх ухааны ирээдүйн судалгаа шинжилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан онол, практик хосолсон сонирхолтой, үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Нийтийн Удирдлагын Тэнхим



Дээш