МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн дэргэдэх Мини Парламент клуб болон Төрийн удирдлага хөтөлбөрийн 3-р түвшний оюутнуудын хамтран санаачилсан сайн үйлсийн аян амжилттай хэрэгжлээ. Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууд СХД-ийн “Том дөрвөн бэрх” хүүхэд харах үйлчилгээний төвд номын сан хийж, тохижуулж өгөв. Сайн үйлсийн аянд Нийтийн удирдлагын тэнхимийн багш нар, төгсөгчид, Мини Паррламент болон Төрийн удирдлага хөтөлбөрийн 3-р түвшний оюутнуудаас нийт 82 ширхэг ном цугларч, Мини Парламент клубийн зүгээс 2 номын тавиурыг хийлгэж 2023.04.29-ний өдөр тус хүүхэд харах үйлчилгээний төвд хүлээлгэн өглөө.
Тус сайн үйлсийн аяныг дэмжиж хамтран ажилласан нийт багш нар, оюутнууд болон номын тавиурыг хийж өгсөн А. Идэрээ танд талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Мини Парламент клуб