Мэдээ

НҮБ-ын ОУШХБ-тай манай сургууль хамтран оюутан багш нарын дунд судалгааны уралдаан зарлаж байна.

spsirpa

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2019 оны жилийн эцсийн мэдээллээр 197 мянга гаруй иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна. Тэд өндөр цалин хөлс, сайн сайхан боломжуудыг эрэлхийлж гадны улсыг зорьж байгаа боловч бодит байдал дээр олон хүндрэл, сорилтыг туулж байна. Олон жил гадаадад амьдарсан иргэдийн хувьд Монголдоо эргэн ирээд суурьшихад өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн үнэлэмж, хүн хоорондын харилцаа гээд дасан зохицох олон хүндрэлтэй тулгардаг. Ялангуяа КОВИД-19 цар тахлаас хойш гадаад руу чиглэх Монгол иргэдийн хөдөлгөөн тасралтгүй нэмэгдэх болсноор эргээд ирээдүйд тухайн хүмүүс эх орондоо эргэн ирэх үед амжилттай эргэн суурьшихыг хангах, сурсан мэдсэн зүйлс, туршлага чадварыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэйгээр ашиглахад анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Тогтвортой эргэн суурьших тухай нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байдаггүй боловч Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага тогтвортой эргэн суурьшихыг дараах байдлаар тодорхойлсон байна:

“Эргэн суурьшигчид эдийн засгийн хувьд бие даасан, нийгэм хамт олны дунд тогтвортой байдалд хүрсэн, шилжилт хөдөлгөөн (дахин) хийх сэдлийг төрүүлэх хөшүүргийг даван туулах сэтгэлийн хаттай, нийгэм-сэтгэлзүйн хэвийн түвшинд хүрсэн тохиолдолд эргэн суурьших үйл явцыг тогтвортой байна гэж үзэж болно. Эргэн суурьших үйл явц тогтвортой тохиолдолд эргэн суурьшигчид цаашид шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй хэрэгцээ гэхээс илүүтэй сонголт гэж үздэг.”

Зорилго: Гадаадаас буцах шилжилт хөдөлгөөн ба эргэн суурьшихын асуудлыг хөндсөн судлгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих

Зорилт:

1.      Судалгааны уралдаан, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

2.      Холбогдох судалгаа, бүтээлийг олон нийтийн хүртээл болгох

3.      Шилдэг судалгаа, илтгэл шалгаруулж, судлаачдад урамшуулал олгох

Судалгаа хүлээн авах сэдэв: Гадаадаас буцах шилжилт хөдөлгөөн ба эргэн суурьшихын асуудлууд /Return migration and reintegration challenges/

Хурал зохион байгуулагдах газар: МУИС-ОУХНУС

Судалгаа хүлээн авах хугацаа: 2023 оны 9 дүгээр сар хүртэл

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах он сар: 2023 оны 10 дугаар сар

Хамрах хүрээ: Оюутан, судлаачид

Шагнал:

No

Шагнал

Урамшуулал

Нэмэлт

1

Шилдэг судалгаа (оюутан)

1.000.000 ₮

 

2

Шилдэг судалгаа (судлаач)

500.000 ₮

 

3

Шилдэг илтгэгч (оюутан)

1.000.000 ₮

 

4

Шилдэг илтгэгч (судлаач)

500.000 ₮

 

Шүүгчид: МУИС-3 шүүгч, ОУШХБ-1 шүүгч

Тө бүхэн өргөнөөр оролцоно уу!



Дээш