МУИС-ийн ОУХНУС болон БНСУ-ын Инха Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн хурал “2023 SIRPA-ICIS Conference East Asian Cooperation in a Divided World” сэдвийн дор 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр (Баасан) МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд зохион байгуулагдлаа.
Дэлхий дахин богино хугацаанд Ковид-19 цар тахал, Орос-Украины дайн зэрэг олон улс, бүс нутгийг хамарсан томоохон хямрал бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Энэ цаг үед зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах боломжууд зэрэг олон улсын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хурлын нээлтэнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох, ИНХА их сургуулийн Олон улс судлалын төвийн захирал Jean Young Lee болон олон улсын харилцааны Монгол, Солонгосын эрдэмтэн судлаачид оролцлоо.
2023 онд хоёр сургуулийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байгаа нь тус арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
Дараагийн хамтарсан хурал 2024 оны хавар Чежү-д болно.