Зохиогчийн овог нэр, зэрэг цол
Сургууль/байгууллага, мэргэжил, албан тушаал
Имэйл хаяг
Хураангуй
Энэхүү загвар нь “Буцах шилжилт хөдөлгөөн ба эргэн суурьшихын чиглэлээрх судалгааны уралдаан”-д судалгааны өгүүлэл ирүүлэх техникийн ерөнхий шаардлага бөгөөд АРА загварыг мөрдлөг болгож байна. Оролцогч нь энэ загварын дагуу бэлдсэн судалгааны өгүүллийг ирүүлэх бөгөөд шалгарсан өгүүллийг илтгэл хэлбэрээр хуралд танилцуулна. Хураангуйг англи, монгол хэлээр бичнэ.
Түлхүүр үг: Судалгааны агуулга, утга санааг илэрхийлэх 3-аас доошгүй үг, холбоо үг байна.
Удиртгал
Уралдаанд ирүүлэх өгүүлэл нь шинжлэх ухааны арга зүйн дагуу хийгдсэн судалгаа шинжилгээний ажил байх, бусад төрлийн судалгаа, ном зохиолоос иш татахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх, эх сурвалжийг загварын дагуу бичих үндсэн шаардлагыг хангасан байна. Өгүүлэл хүлээн авах хугацаа, техникийн шаардлагыг нарийн баримтлах тул анхааралдаа авна уу. Өгүүллийг Word болон PDF форматаар хадгалж зар дээр дурдсан хаяг руу ирүүлнэ. Өгүүллийг хадгалахдаа сэдэв, өөрийн нэр, чиглэлээ тодорхой бичих нь зүйтэй. Жишээлбэл, MongoliansAbroad-B.Oyun гм. Өгүүллийн хэмжээ 8-10 хуудас байна.
Үндсэн мэдээллийн хэсэг
АРА загвар нь нийгмийн шинжлэх ухааны өгүүлэл, илтгэлүүдэд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд “Буцах шилжилт хөдөлгөөн ба эргэн суурьшихын чиглэлээрх судалгааны уралдаан”-д дараах техник шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Цаасны хэмжээ А4 буюу 20.99×29.7 см, хуудасны 4 талаас тус бүр 2.5 см зайтай.
- Үсгийн фонт Times New Roman 12, мөр хоорондын зай double space, гарчиг хуудасны голд буюу Center, үндсэн эх баруун зүүн талаас тэгшхэн буюу Justify байдлаар бичигдэнэ.
- Сэдвийн нэр томоор бичигдэж, дараагийн хуудсууд дээр header-т байрлана.
- Өгүүллийн дунд ишлэл авахдаа citation болон reference хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг оруулж (зохиогч ба хэвлэсэн он) гэсэн загварыг сонгоно.
- Хүснэгтэн мэдээллийн гарчгийг хүснэгтийн зүүн дээд буланд бичнэ. Хүснэгт дараах загвартай байж болно.
Хүснэгт 1. Хүснэгтийн нэр
д/д |
Баганын нэр |
Баганын нэр |
Баганын нэр |
1 |
Баганын агуулга |
Баганын агуулга |
Баганын агуулга |
2 |
|
|
|
- Бүх төрлийн график, диаграм зэрэг зурган мэдээлэл оруулахдаа гарчгийг зүүн доод буланд бичнэ.
Зураг 1. Зургийн нэр
- Товчилсон үгсийн тайлбарыг өгүүллийн ард хавсаргаж эсвэл (уг үгнийхээ ард) тайлбарлаж болно.
- Тодорхой үг, үйл явдалд зохиогчийн тайлбар хийх, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бол хуудасны доор footnote хэлбэрээр оруулж болно.
Ном зүй
- Зохиогч, (Хэвлэсэн он). Номын нэр эсвэл Редактор (Ред.), Номын нэр (хууд. 00-00). Хэвлэсэн газар: Хэвлэлийн газар.
- Зохиогч. (Хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сери (дугаар), 00-00.
- Зохиогч. (Хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сери (дугаар), 00-00. Вэб хуудасны нэр
Зохиогчийн мэдээлэл
Хувийн мэдээлэл
Сургууль/Байгууллага, мэргэжил, судалгааны чиглэл, туршлага
Холбогдох хаяг, утасны дугаар