Мэдээ

“Олон улсын харилцаа” сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна

spsirpa

“Олон Улсын Харилцаа” (ISSN 2308-8125 монгол хэл) болон “World Affairs” (ISSN 2308-9040 англи, орос, хятад) сэтгүүл нь анх 1996 оноос “Алтан аргамж” нэрээр, 2002 оноос “Олон улсын харилцаа” нэрээр хэвлэгдэж ирсэн бөгөөд олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, орон судлалын чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, судалгааны ажлын үр дүнг монгол болон гадаад хэлээр (англи, орос, хятад) уншигч олонд хүргэдэг билээ.

Та бүхнийг “Олон Улсын Харилцаа” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллээ 2023 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл oyunsuren@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, түүнд тавигдах шаардлагыг хангасан байна. Өгүүлэл нь “МУИС-д эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журам”-ын Хавсралтад дурдсан “Эрдэм шинжилгээний өгүүллийн зохиогчдод зориулсан үлгэрчилсэн заавар”-т дурдсан шаардлагыг хангасан байна. Үлгэрчилсэн зааврыг дараах холбоосоор орж харна уу: Үзэх

Сэтгүүлийн редакцийн зөвлөл



Дээш