Мэдээ

МУИС-н УТОУХНУС-ын Олон улсын харилцааны тэнхимийн бакалаврын эрдэм шинжилгээний хурал боллоо

spsirpa

МУИС-н УТОУХНУС-н Олон улсын харилцааны тэнхимийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө. Тус эрдэм шинжилгээний хуралд бакалаврын бүх түвшний оюутнууд оролцож, нээлттэй хэлбэрээр судалгаагаа танилцуулсан бөгөөд олон улсын харилцааны цаг үеийн тулгамдсан асуудлууд, онол, практикийн болон бусад олон сонирхолтой сэдвүүдийг хэлэлцүүлж, өрсөлдөв. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд гуравдугаар байранд Эрдэнэбатын Энхзаяа, хоёрдугаар байранд Энхжавхлангийн Базарваань, тэргүүн байранд А.Оюунтүлхүүр болон М.Мөнхзул нарын хамтарсан судалгаа шалгарлаа. Судалгаа хийж оролцсон нийт оюутнууд, чиглүүлэн удирдсан багш нарт бүгдэнд нь баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

spsirpa

spsirpaspsirpa

Мэдээ бэлтгэсэн багш Б.Баярцэнгэл   



Дээш