Аюулгүй байдал судлалын хүрээлэн Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн уралдаанд МУИС, ХИС, ШУТИС, ҮБХИС, ОТИС, Шихихутуг их сургуулийн оюутнууд оролцлоо.
Эсээ бичлэгийн уралдаанд “С5+1” сэдвээр МУИС-ийн УТУОХНУС-ийн олон улсын харилцааны оюутан Г.Алтанхишиг тэргүүн байр, “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого ба соёлын дипломат харилцаа” сэдвээр ХИС-ийн оюутан Б.Энхжин дэд байр, “Жижиг бүлгүүдийн хуваагдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдвээр Шихихутуг их сургуулийн оюутан А.Бямбадалай гутгаар байрт тус тус шалгарав. Уралдааны шүүгчээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, АБСХ-ийн ЭНБД, доктор Б.Индра, Ахлах судлаач, доктор Х.Урангоо нар ажиллав.