Мэдээ

МУИС-УТОУХНУС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын олон улсын харилцааны хөтөлбөрийн бакалавр болон ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

spsirpa

МУИС-УТОУХНУС-ийн бакалавр болон ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг Олон Улсын Харилцааны Хөтөлбөрийн оюутнуудын дунд 2023 оны 11 сарын 17 болон 22-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлэхээр нийт 15 илтгэгч өрсөлдсөн бөгөөд тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан нэр бүхий оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав. Үүнд:

Бакалаврын түвшинд

  1. Тэргүүн байрт 92 оноогоор III түвшний оюутан А.Оюунтүлхүүр, М.Мөнхзул нар
  2. Дэд байрт 90,5 оноогоор II түвшний оюутан Э.Базарваань
  3. Гутгаар байрт 89 оноогоор III түвшний оюутан Э.Энхзаяа нар өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.

Ахисан түвшинд

  1. Тэргүүн байрт 92 оноогоор магистрант З.Очир-Эрдэнэ (Удирдагч багш Др.,дэд проф. Ж.Баттөр)
  2. Дэд байрт 90,5 оноогоор магистрант Ж.Тэнгэс (Удирдагч багш Д-р., дэд проф. С.Баясгалан)
  3. Гутгаар байрт 89 оноогоор докторант Х.Айслан (Удирдагч багш Д-р., дэд проф. Б.Мөнх-Өлзий) нар өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.

2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын олон улсын харилцааны хөтөлбөрийн бакалавр, ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт оюутнууд болон тэргүүн, дэд, тусгай байрын шагнал хүртсэн нэр бүхий оюутнууддаа дахин баяр хүргэе!

Эрдэм шинжилгээний хурлын комиссын нарийн бичгийн дарга А.Батцэцэг

spsirpaspsirpaspsirpa



Дээш