МУИС-ийн УТОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимээс жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Загвар-НҮБ” хуралдаан 2023 оны 11 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд 18 дах жилдээ “Хуваагдсан Дэлхий: Даян дэлхийн нэгдмэл байдал, энх тайван, тогтвортой ирээдүйн алсын хараа” сэдвийн дор Монгол улсын Гадаад Харилцааны Яам болон МУИС-ийн Номын санд амжилттай өрнөлөө.
Загвар-НҮБ 2023 хурлыг Монгол улсын ГХЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO Mongolia) МУИС-ийн УТОУХНУС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, ШУТИС, ХААИС, ХУИС, МОУДС(MIU) зэрэг их дээд сургуулиудын оюутнууд болон ЕБС-ийн сурагчид, нийт 100 гаруй залуус 20 улсыг төлөөлөн багаар оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг судлан хэлэлцсэн юм.
Уг арга хэмжээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска, Монгол дахь Канадын элчин сайд Сандра Чуфани, Монгол улсын ГХЯ-ны ОТХАГ-ын дэд захирал П.Баасанхүү, МУИС-ийн УТОУХНУС-ийн захирал С.Мөнхбат нар оролцлоо.
Хоёр өдөр үргэлжилсэн загвар хуралдааныг ГХЯ-ны мэргэжилтэн, НҮБ-ын ажилтан, МУИС-ийн багш нар шүүж, нийлбэр дүнгээр Иран улсын төлөөлөгчид болсон ЕБС-ийн сурагчдын баг тэргүүн байрт, Их Британи улсын төлөөлөгчид болсон МУИС-ийн оюутнуудын баг дэд байранд шалгарлаа.
Загвар-НҮБ 2023 загвар хуралдааныг амжилттай зохион байгуулахад оролцсон 20 улсын баг төлөөлөгчдөдөө, арга хэмжээг шударга, хариуцлагатай өрнөхөд тусалсан төгсөгчдөдөө, шүүгчдэдээ, зохион байгуулалтыг хариуцаж ажилласан Загвар-НҮБ клубын гүшүүддээ, ГХЯ-ны ажилтнууд, НҮБ-ын ХХААБ-ын ажилтнууд, УТОУХНУС-ийн багш ажилтнууд, МУИС-ийн Номын сангийн ажилтнууддаа талархлаа илэрхийлье.