Мэдээ

ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

spsirpa

2023 оны 11-р сарын 15-ны өдөр МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийг энэ улиралд сонгон судлаж буй оюутнуудын төлөөлөл “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага” (International Organization for Migration)-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, зорилго, стратеги, бүтэц зохион байгуулалттай танилцлаа.

ОУШХБ нь анх 1951 онд Дэлхийн 2-р дайны улмаас дүрвэсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор байгуулагдаж байсан ба 2016 онд НҮБ-ын системийн байгууллага болжээ. Харин Монгол Улс 2008 онд тус байгууллагад элсэн орсон бөгөөд 2011 онд ОУШХБ салбараа Улаанбаатар хотод нээсэн түүхтэй. ОУШХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагаа нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлэх олон улсын стандартыг нэвтрүүлж, Монгол Улсын Засгийн газраас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтыг дэмждэг. Өнөөдөр тус байгууллын үйл ажиллагаа нь дотоод шилжилт хөдөлгөөний удирдлагыг бэхжүүлэх, цагаачлалын болон хилийн менежментийг сайжруулах, онцгой байдал, хямралын үед дэмжлэг үзүүлэх, цагаачдад визний асуудалд туслах зэргээр өргөжин тэлж, засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

spsirpa

Биднийг тус байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Сэм, хөтөлбөрийн ажилтан

М.Бямбасүрэн болон Б.Аюуш нар хүлээн авч, ОУШХБ-ын баримталж буй стратегийг  дэлгэрэнгүй танилцуулсаныг дор дурдав.

Олон улсын шилжил хөдөлгөөний байгууллагын

стратегийн алсын хараа 2019-2023

  1. Уян хатан байдал. Уур амьсгалын өөрчлөлтийн тогтворгүй байдал, ядуурал, хөдөлмөрийн мөлжлөг зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй эмзэг нөхцөл дэлхий нийтэд ихээр үүсэн шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, хөгжлийн зорилтуудыг нэгтгэх, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох урт хугацааны цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
  2. Хөдөлгөөнт байдал. Хүмүүсийн шилжих арга зам, хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдаг ба шилжилт хөдөлгөөн динамик байхын хэрээр түүнтэй холбоотой сонголт хийх, ирэх буцах зэрэг шилжилт хөдөлгөөний удирдах хэрэгслүүд өөрчлөгдөх хэрэгтэй. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь одоо цаг дахь улс төр, дэлхий нийтийн нөхцөл байдалд тулгуурлан шилжилт хөдөлгөөнийг зохицуулах системийг зохион бүтээх, хэрэгжүүлэхэд шинэлэг хандлагыг баримталдаг.
  3. Засаглал. ОУШХБ нь гишүүн улсуудын засгийн газрын хангаж чадахгүй байгаа үйлчилгээг цагаачдад хүргэж, хамтран ажилладаг. Аюулгүй, эмх цэгцтэй, тогтмол цагаачлалын олон улсын компактаар дамжуулан тус байгууллага засгийн газрын цагаачлалыг удирдах чадамжийг бий болгох, цагаачдыг дэмжих болон бусад НҮБ-ын агентлагуудтай хамтран ажиллахад дэмжин ажилладаг байна.

spsirpa

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь дараах үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1. Шилжилт хөдөлгөөний менежмент

  • Хамгаалалт
  • Эрүүл мэнд
  • Энгийн бөгөөд эмх цэгцтэй хөдөлгөөн
  • Цагаачлал ба хилийн засаглал (IBG)

2. Хямралын хариу арга хэмжээ

  • Хүмүүнлэгийн тусламж
  • Жолооч нарт шилжилт, хөдөлгөөнт байдлын аюулгүй байдлыг талаар хандах, энх тайвныг дэмжих
  • Бэлэн байдлыг чангаруулж гамшгийн эрсдэлийг бууруулах

3. Олон улсын хамтын ажиллагаа ба түншүүд

  • Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь гишүүн улсууд, НҮБ-ын систем, төрийн байгууллагууд, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаагаа дэмжиж, хамтарч ажилладаг. Мөн засгийн газар, олон талт, хувийн хэвшлийн хандивлагчидтай хамтрахад чиглэж, дэмжлэг үзүүлдэг.

4. Судалгаа

  • ОУШХБ нь шилжилт хөдөлгөөний бодлого, практикийг удирдан чиглүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор судалгаа хийж, дэмжлэг үзүүлж, шилжилт хөдөлгөөний хэв маяг, үйл явцыг илүү сайн ойлгоход хувь нэмэр оруулдаг.

ОУШХБ Монгол Улсад дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа: 2011 оноос хойш энэ асуудллаар ажиллаж ирсэн ба үндсэн 4 хэсэгтэй. Ихэвчлэн 18-25 насны охид, залуус хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зоххион байгуулах цаашлаад шүүхийн байгууллагуудтай хамтрах зэрэг олон чухал үйл ажиллагаа явуулдаг.
  • Хилийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа: E-Gate, Face recognition зэрэг хилээр нэвтрэх үйл явцыг илүү хурдан, амар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж, чиглэл өгдөг.
  • Дотоод шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагаа: Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой иргэдэд мэдээлэл өгөх, цаашлаад түгжрэл, хүн амын хэт их нягтшилийг багасгахын тулд хөдөө орон нутагт иргэдийг суурьшихийг уриалах, амьдрах боломжийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.
  • Онцгой нөхцөл байдалтай холбоотой үйл ажиллагаа:

Жишээ нь, Ковидын үед гэнэтийн байдлаар тэг зогсолт хийхэд иргэдэд дотооддоо ч тэр гадаадад ч тэр байгаа газраа гацсан хүмүүст туслах, мэдээлэл өгөх, хоол, орон байраар хангах зэрэг ажлыг хийж байсан.

  • Олон улсын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагаа: Гадаадад байгаа монголчуудад мэдээлэл өгөх, тэнд гацсан иргэдийг эх оронд нь авчрах гэх мэт үйл ажиллагаа багтана.
  • Тус байгууллага нь Солонгосын ЭСЯ-нд дэмжлэг үзүүлэх зорилготой Солонгосын визний төвтэй.

Уулзалтын төгсгөлд бид ОУШХБ-ын ажилтнуудаас сонирхсон асуултаа асууж, ярилцсан бөгөөд тэдгээрээс хоёрыг нь онцолбол:

  1. “ОУШХБ-д ажиллахад тулгардаг асуудал бий юу?” гэж асуухад төрөл бүрийн хүмүүстэй харилцдаг учраас тэдний ааш зан заримдаа хэцүү санагддаг гэж хариулсан.
  2. “Олон улсын байгууллагад ажиллахыг хүсвэл юунаас эхлэх хэрэгтэй вэ?” гэсэн асуултад “Олон улсын байгууллагад ажиллахыг хүсвэл хамгийн багаас эхлэх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн бөгөөд 6-9 сарын хугацаатай дадлагын хөтөлбөрийг танилцуулсан. Уг хөтөлбөрийн шалгуурт “төгссөн байх”, “англи хэлтэй байх” гэж заасан байдаг бөгөөд ганцхан дадлагажигчийг авч, хөгжүүлснээр үндсэн ажилтан болох боломж нь нэмэгддэг байна.

spsirpa

Бидний хувьд “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд НҮБ-ын системийн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай танилцсанаар олон шинэ зүйлийг мэдэж авсан бөгөөд энэхүү уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн, ОУХНУС-ийн төгсөгч, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ажилтан Б.Аюуш болон тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлж байна.

Мэдээ бичсэн: Г. Цэлмэг-Оюу, Ч. Энхзул, Э. Халиун, Г. Мөнхболор, Л. Хишигжаргал, Л. Сувд-Эрдэнэ



Дээш