Мэдээ

Төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

spsirpa

МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын “ТӨРИЙН БОДЛОГО” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууагдллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.

Тэргүүн байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан И.Эмүжин, Г.Соёл-Ундрах, О.Халиунсайхан

“Нийтийн удирдлагын шинжлэх ухааны түүхэн хөгжил /Монгол Улсын Их Сургуулийн жишээн дээр/ сэдвээр”

Дэд байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан Ц.Батням

“Төрийн албан хаагчдын мотиваци: Татварын ерөнхий газрын жишээн дээр” сэдвээр

Гутгаар байранд Төрийн удирдлагын III түвшний оюутан Б.Амарлингуй, М.Гэрэлсайхан

“Монгол улсын ядуурлаас гарах арга зам, гарц шийдэл: Монгол улсын жишээн дээр” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.



Дээш