ТӨГССӨН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ МОНГОЛООР АВАХ
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Монгол хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
- 6000 төгрөг дансанд тушаасан баримт
- Тодорхойлолт очих газрын албан нэр
- Дахин 1 хувь нэмж авах бол 1% нь 7200 төг
Хүлээн авах: Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн II байрны ард Багш оюутны хөгжлийн төвийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-17:30 хооронд хүлээн авна.
Олгох:
- Тодорхойлолтыг материал өгснөөс 1 хоногийн дараа олгоно
- Дүнгийн жагсаалттай тодорхойлолтыг ажлын 3 хоногт олгоно
Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор баталсан болно.
Холбоо барих: Утас 77307730-1318, Цахим шуудан: registraroffice@num.edu.mn, мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ
Дансны дугаар: Голомт банк 1102927741
Хүлээн авагч: МУИС төвлөрсөн сан
Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт , Овог нэр
ТӨГССӨН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ АНГЛИАР АВАХ
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Англи хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
- 21600 төгрөг дансанд тушаасан баримт
- Тодорхойлолт очих газрын албан нэр
Хэрэв дүнгийн жагсаалт (Transcript) нэмж авах бол
- 2011 оноос өмнөх төгсөлт бол 27600 төг
- 2011 оноос хойших төгсөлт 6000 төг нэмж тушаана.
- Дахин 1 хувь нэмж авах бол 1% нь 7200 төг
Хүлээн авах: Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн II байрны ард Багш оюутны хөгжлийн төвийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-17:30 хооронд хүлээн авна.
Олгох:
- Тодорхойлолтыг материал өгснөөс 1 хоногийн дараа олгоно
- Дүнгийн жагсаалттай тодорхойлолтыг ажлын 3 хоногт олгоно
Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор баталсан болно.
Холбоо барих: Утас 77307730-1318, Цахим шуудан: registraroffice@num.edu.mn, мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ
Дансны дугаар: Голомт банк 1102927741
Хүлээн авагч: МУИС төвлөрсөн сан
Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт , Овог нэр
ДИПЛОМ, ХАВСРАЛТ ДАХИН АВАХ
Диплом, дүнгийн хавсралт дахин авах бол дараах материал бүрдүүлнэ. Үүнд:
- МУИС-ийн архивын дипломын лавлагаа/ Е-номын сангийн 1 давхар/
- Диплом үрэгдүүлсэн тухай сонины зар
- СТС-ийн тодорхойлолт/2004 оноос хойш төгсөгчид /Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар, 306 тоот/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Төлбөрийн баримт: Голомт банк, МУИС-ийн төвлөрсөн данс 1102927741
- Диплом, дүнгийн хавсралт хамт дахин авах бол төлбөрийн хураамж: 336000 төгрөг/ заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
- Дүнгийн хавсралт дангаар дахин авах бол хураамж: 216000 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
- Дипломын нүүр дахин авах бол хураамж: 120000 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
- Хувь хүний хүсэлт / МУИС-ийн Сургалт хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт дахин диплом олгох тухай/
- Улсын бүртгэлийн төв архиваас эцэг/эхийн нэр өөрчилсөн лавлагаа /хэрэв овог, нэр сольсон бол /
Материал өгөх газар: Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар 302 тоот өрөөнд өгнө.
Олгох хугацаа: Ажлын 10 хоногт
Холбоо барих утас: 77307730-1322
Сургалтын үйл ажиллагааны журмын заалт:
7.2 Диплом, дипломын хавсралт дахин олгох
- Төгсөгчийн овог нэр, регистрийн дугаар өөрчлөгдсөн, буруу бичигдсэн тохиолдолд архивын материал, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн сард 1 удаа МУИС-ийн захирлын тушаалаар дахин олгоно.
- МУИС-ийг төгсөгчийн дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралтыг дахин авах тухай хүсэлтийг Сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж хүлээн авч, хянан нягталж, ажлын 10 хоногт багтаан дахин олгоно.
- Дээд боловсролын диплом, дипломын хавсралтыг дахин олгохдоо батлагдсан загварын дагуу одоо ажиллаж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, МУИС-ийн тамгаар баталгаажуулан, олгосон өдрийн огноог бичнэ.
- Дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт дахин авахад хураамж төлнө.
- Дахин олгосон диплом, дипломын хавсралтын баруун дээд талд “ДАХИН ОЛГОВ” гэсэн тэмдэглэгээ байна. Тэмдэглэгээ нь “Times New Roman” фонтын 16-ын хэмжээтэй үсгээр улаан өнгөөр бичигдсэн байна.
- Дахин олгосон диплом, дипломын хавсралт, холбогдох материалын хуулбарыг сургуулийн архивт хүлээлгэн өгнө.