МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудын ЮНЕСКО клуб байгуулагдаж МУИС-ийн захирал проф Д.Бадарч, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга Болдсайхан нартай уулзалт зохион байгуулав. Цаашид Үндэсний комисстой хамтран ажиллаж дэд комиссуудын үйл ажиллагааг “ЗАГВАР ЮНЕСКО” байдлаар зохион байгуулж оюутнуудыг чадавхжуулж мэргэшүүлэх ажлуудыг хийхээр болов.