Мэдээ

ОУХНУС-ийн оюутнууд “Залуу та амьдрал бэлэглэгч” аянд нэгдлээ

Залуу та амьдрал бэлэглэгч цусаа бэлэглэх аян 11 сарын 04-ний өдөр ОУХНУСургууль дээр зохион байгуулагдаж манай оюутнууд идэвхитэй оролцлоо.

Цусны байнгын нөөцтэй байхын тулд Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт байнгын 60-100 донорын цус шаардлагатай байдаг бөгөөд тус төвөөс 55 эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүн авдаг. Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400 гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд гурван хүний алтан амийг аврах тустай байна.

Амьдрал бэлэглэж донор болсон оюутан залуус та бүхэнд баярлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай



Дээш