Сургуулийн 35 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болсон энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд бакалаврын сургалтын бүх түвшний нийт 16 оюутан судалгааны ажлаа танилцуулан оролцов. Нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Олон улсын харилцааны хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Дэлгэрмаа "Ногоон криминологийн үүднээс Нөмрөгийн түймрийг шинжлэх нь: Мэдээллийн хүрээлэл ба олон улсын байгаль орчны хариуцлагын цоорхойн харьцуулсан шинжилгээ" сэдвээр, дэд байранд Олон улсын харилцааны хөтөлбөрийн IV түвшний оюутан Э.Баярсайхан "АНУ-н Work and Travel хөтөлбөр Монголын Z үеийнхний хандлагад нөлөөлөх нь" сэдвээр, гутгаар байранд Олон улсын харилцааны хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Энхтамир "Балба улс ба Монголын цахим дипломат ажиллагааг харьцуулах нь" сэдвээр, мөн IV түвшний оюутан Г.Энх-Амгалан "АСЕАН-ын орнуудын QR төлбөрийн системийн хамтын ажиллагаа: Монгол Улс уг сүлжээнд нэгдсэнээр гарч ирэх боломж бололцоо" сэдвээр судалгаагаа илтгэн танилцуулж тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын хичээл сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
Олон улсын харилцааны тэнхим



