Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь ахисан түвшний суралцагчдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний арга зүй, онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, судлаачдын академик ур чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт солилцох зорилготой.
“Улс төр судлал” хөтөлбөрийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд:
Тэргүүн байр: Докторант Д.Оргил, Нам, эвсэлд тавих саналын босго ба суудал хуваарилах аргачлал: Монголын параллель сонгуулийн тогтолцоо олон улсын жишигт нийцэх эсэх асуудал
Дэд байр: Докторант Б.Цолмонбаяр, Нийгмийн сулжээно иргэдийн сэтгэгдлийг судлах арга зуй: хогжил, онол практикийн асуудал
Гутгаар байр: Магистрант А.Анужин, Тооцооллын улс тор судлалыг арга зуйг ашиглан парламентын хэлэлиуулгийг судлах нь
“Улс төрийн мэдээлэл, харилцаа” ахисан түвшний хөтөлбөрт:
Тэргүүн байр: Магистрант А.Сүрлэгмаа, УИХ-ын гишүүдийн үзэл бодол, байр суурь чуулганы санал хураалтын үр дүнтэй хэрхэн нийцдэг вэ? (2024-2026 оны УИХ-ын санал хураалтын зарим жишээн дээр)
Дэд байр: Магистрант Т.Энхзул, Сонгуулийн үеийн худал мэдээлэл ба түүний залруулга
Гутгаар байр: Магистрант Ц.Шинэбаяр, Монгол Улсын хүний нөөцийн бодлого ба засгийн газрын санхүүжилт
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, шилдэг илтгэлээр шалгарсан нийт судлаачдад баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.





