МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Филармонийн концертын танхимд боллоо.
Тоглолтод Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын Консерваторын уран бүтээлчид оролцож, үндэсний болон орчин үеийн урлагийн шилдэг бүтээлүүдээс толилуулав.
Тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид болон хүндэт зочид тоглолтыг үзэж сонирхон, Нийтийн удирдлагын тэнхимийн 15 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ.
Энэхүү тоглолт ойн баярыг чимж, тэнхимийн үе үеийн багш, ажилтан, суралцагч, төгсөгчдийн хамтдаа баярласан дурсамжтай үдэш байлаа.
Уран бүтээлээ толилуулсан нийт уран бүтээлчид, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, багш, ажилтан, оюутан, төгсөгчдөдөө талархал илэрхийлье.
Нийтийн Удирдлагын Тэнхим

