Мэдээ

МУИС-УТСОУХНУС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН СПОРТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд суралцагч, төгсөгчдөд зориулсан спортын өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа.

spsirpa

Өдөрлөгт нийтийн удирдлага/төрийн удирдлага хөтөлбөрийн 2015 оноос хойших үе үеийн төгсөгчид болон бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдаас бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцов. Суралцагчид болон үе үеийн төгсөгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамт олны эв нэгдлийг дэмжих, эрүүл амьдралын хэв маяг, спортын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг өдөрлөгийг анх удаа зохион байгуулсан юм. Нээлтийн үеэр спорт өдөрлөгийг цаашид уламжлал болгон илүү олон төрөл, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйг тэнхимийн зүгээс онцоллоо.

spsirpa

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 9 баг, ширээний теннисний тэмцээнд 20 тамирчин тус тус оролцлоо. Тэмцээний дүнгээр дараах баг, тамирчид шагналт байр эзлэв.

Гар бөмбөгийн төрөлд

  • Тэргүүн байр — Төрийн удирдлага хөтөлбөрийн 2022 оны магистрын төгсөгчид
  • Дэд байр — Нийтийн удирдлага хөтөлбөрийн 2-р түвшний анги хамт олон
  • Гутгаар байр — Нийтийн удирдлага хөтөлбөрийн 1-р түвшний анги хамт олон

Ширээний теннис · Эмэгтэй төрөлд

  • Тэргүүн байр — Төрийн захиргааны менежмент хөтөлбөрийн 2016 оны төгсөгч Б.Нарангарав
  • Дэд байр — Төрийн захиргааны менежмент хөтөлбөрийн 2015 оны төгсөгч Б.Долгорсүрэн
  • Гутгаар байр — Нийтийн удирдлага хөтөлбөрийн 4-р түвшний оюутан З.Энхжин

Ширээний теннис · Эрэгтэй төрөлд

  • Тэргүүн байр — Төрийн захиргааны менежмент хөтөлбөрийн 2016 оны төгсөгч Д.Сүрэнхүү
  • Дэд байр — Төрийн удирдлага хөтөлбөрийн 2022 оны магистрын төгсөгч Л.Батсайхан
  • Гутгаар байр — Төрийн удирдлага хөтөлбөрийн 2023 оны бакалаврын төгсөгч Б.Тэлмэн

spsirpaspsirpa

spsirpaspsirpaspsirpaspsirpa

Шагналт байр эзэлсэн баг, тамирчдад өргөмжлөл, медаль гардуулж, нийтийн удирдлагын тэнхимийн багш нарын хамтын бүтээл болох сурах бичгүүдийг бэлэглэлээ. Спорт өдөрлөгөөр нийтийн удирдлагын тэнхимийн үе үеийн төгсөгчид, суралцагчид нэг талбайд цуглаж, бие биетэйгээ танилцан, нөхөрлөж, хамтдаа дурсамжийг бүтээлээ. Тэмцээнд амжилт гаргасан баг, тамирчдадаа баяр хүргэе. Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт суралцагч, төгсөгчдөдөө болон зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн багш нар,  оюутнууд, магистрантууддаа талархал илэрхийлье.

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ



Дээш