МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль ГОУХАН-ийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт 7 дахь цуврал хэлэлцүүлгийг ””Инновацид ээлтэй бүтцийг хөгжүүлэх: Их дээд сургуулиуд, Бизнесийн болон төрийн байгууллагуудын үүрэг роль, тулгамдаж буй асуудлууд”” дэд сэдвийн хүрээнд 2015 оны 10 сарын 12-ны өдөр МУИС-ийн Хичээлийн V байранд (VI давхар, лекцийн танхимд 14.30 цагаас) зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч: Проф. Др. Ёоханн Лөөн
1983 оноос эхлэн профессор Лөөн нь дамжуулах төвийн сүлжээг өөрийн зохиосон “ЛөөнАргачлал (Loo)” нэртэй загварт тулгуурлан үүсгэн байгуулж эхэлсэн байна. Үүнтэй нэгэн зэрэг энтерпренершип дамжуулах концепци ч мөн үүсэн хөгжсөн нь өнөөгийн дэлхийд алдартай технологи дамжуулах корпораци болох Штайнбайс Сангийн шавын чулуу нь байсан юм. Профессор Лөөн нь 1983-аас 2004 оны хооронд Штайнбайс Сангийн захирлын, 1983-аас 2006 оны хооронд Баден-Вюртенмбэрг муж улсын технологи дамжуулах асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн албыг тус тус хашиж байв. Инновацийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, Баден-Вюртенмбэрг муж улсын ач гавъяаны одонгоор нэг удаа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ач гавъяаны одонгоор хоёр удаа тус тус шагнасан байна. Түүний амжилт дэлхий даяар даган дуурайгчдад урам зориг өгчээ. Үндсэн мэргэжлээрээ физикч болох профессор Лөөн нь өнөөдөр ч өөрийн насан туршийн даалгавартаа үнэнч байж, Штайнбайс Сангийн Хүндэт итгэмжит төлөөлөгч болон Берлины Штайнбайс Их Сургууль (БШИС)-ийн ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байна.
Энэхүү арга хэмжээ нь сонирхсон хүн бүрт нээлттэй ба үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Оролцогчид өмнө нь бүртгүүлсэн байх шаардлагатай. Суудлын тоо хязгаартай тул Та оролцохыг хүсвэлubimpulse7@gmail.com цахим хаягаар өөрийн овог нэр, албан байгууллагын нэр, утасны дугаар болон цахим хаягийг хүргүүлж бүртгүүлнэ үү.
Лавлагаа авах утасны дугаар: 99252253, 94000991, 88068508
Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 10 сарын 9. Оролцогчдыг бүртгүүлсэн дарааллаар нь харгалзахыг анхаарна уу.
Зохион байгуулагч:
МУИС-Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль
GIZ-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөр