Эрдэмтэн судлаачид, оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, практикт хэрэгжих боломжтой шинэ мэдлэг, шийдлийг олон нийтэд хүргэх зорилготой “New Normal. A Science First - 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал эдийн засгийн хөгжил; инновац, хиймэл оюун; олон улсын харилцаа; анагаах ухаан; хот төлөвлөлт; хүнс, хөдөө аж ахуй гэсэн зургаан чиглэлээр зохион байгуулагдсан.
2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Олон улсын харилцаа” салбар хуралдаанд илгээсэн гучаад илтгэлээс шилдгээр шалгарсан судалгааны илтгэлээ Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний оюутан Э.Азжаргал, Э.Баярсайхан, С.Оюундарь, А.Оюун-Эрдэнэ нар амжилттай хэлэлцүүлэв.

Үүнээс хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг арван илтгэгчдээс оюутан С.Оюундарь “Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2048-2049 оны байнгын бус гишүүний сонгуульд ялалт байгуулах боломж: Кыргызстаны жишээн дээрх харьцуулсан шинжилгээ” сэдэвт илтгэлээр тэргүүж байр эзэлж, сургуулийнхаа нэрийг улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд өндөрт өргөлөө. Түүний амжилт оюутнуудын судалгааны идэвх, эрдэм шинжилгээний бүтээлч хандлага, мэргэжлийн мэдлэг, ур чадварын бодит илэрхийлэл юм.

Тэргүүн байр эзэлсэн судлаач оюутан С.Оюундарь болон түүний эрдэм шинжилгээний ажлыг удирдсан Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү, мөн тус хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Олон улсын харилцааны тэнхим