“ИХ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ БОДЛОГО: ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингис хаан үндэсний музейд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү эрдмийн чуулганд Монгол, Франц, БНХАУ, ОХУ, Австрали, Пакистан зэрэг орнуудаас дотоод, гадаадын нийт 30 гаруй эрдэмтэн судлаачид хуран цугларч Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний дипломат бодлого, эзэн Чингис хааны дэлхийн улс төр, гадаад бодлого, олон улсын эрх зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр сэдвийн хүрээнд илтгэл тавьж судалгаагаа хэлэлцүүлэв. МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Чингис хаан Үндэсний Музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа нар хурлыг нээж, үндсэн илтгэлийг УИХ-ийн гишүүн, ГХЯ-ны асан Д.Цогтбаатар хэлэлцүүлэв.


Хуралд Чингис хаан үндэсний музей, МУИС-ийн УТСОУХНУС, Хууль зүйн сургууль, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Их засаг сургууль, Улаанбаатар дахь Плехановын нэрэмжит ОХУ-ын эдийн засгийн сургууль, УИХ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Аюулгүй байдал, судлалын хүрээлэн зэрэг сургалт, судалгааны олон байгууллагуудын үе үеийн төлөөлөл амжилттай оролцов.


Хурлыг хааж МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат үг хэлсэн ба тэрээр “энэхүү хурлыг цаашид уламжлан болгон зохион байгуулах нь Чингис хаан судлалыг дэлхийн хэмжээний судалгааны эргэлтэнд оруулах эхний алхам боллоо” хэмээн онцлон тэмдэглэв. Хурлын үр дүнд илтгэлүүдийг эмхэтгэн олон улсын “БРИЛЛ” хэвлэлийн тусгай дугаарт хэвлэхээр болсон ба хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд уг хурлыг зохион байгуулж бодит ажил хэрэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан үндэсний музейн захирал, доктор, академич С.Чулуун, МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал профессор С.Мөнхбат болон ОУХТ-ийн профессор Ж.Баттогтох нарт гүн талархал илэрхийлье.
