МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн (УТСОУХНУС) захирал, профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхимийн профессор Д.Ундрах, ахлах багш, доктор Э.Саранцэцэг нар 2026 оны 10 дугаар сарын 16–18-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд зохион байгуулагдсан “National Symposium on Emergency Management 2026” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Тус хурлын хүрээнд МУИС-ийн төлөөлөл эрдэм шинжилгээний илтгэл танилцуулж, онцгой байдлын удирдлага, гамшгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэн, олон улсын эрдэмтэн, судлаачидтай санал солилцов.



