МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн төлөөлөл БНСУ-ын Чун-Анг их сургуульд зохион байгуулагдсан Чун-Анг их сургууль, Тайванийн Үндэсний Сунь Ятсений их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Гурван их сургуулийн багш, судлаач, магистрант, докторантууд оролцсон тус хурлын үеэр судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, санал солилцон, цаашдын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв. Мөн хурлын үеэр УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат БНСУ-ын Чун-Анг их сургуулийн дэргэдэх Солонгосын сангийн Ардын дипломатын академитай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын академик харилцааг бэхжүүлж, хамтарсан сургалт, судалгаа болон эрдэм шинжилгээний солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



