Мэдээ

СУРГАЛТЫН ЦАХИМ ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Санко Маркетинг Монголиа ХХК-ийн шууд хөрөнгө оруулалтаар дэлхийн тэргүүлэгч MAXHUB брэндийн 70 сая төгрөгийн үнэ бүхий интерактив дэлгэц, цахим хурлын камер болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон цахим сургалтын танхимын нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолд МУИС-ийн Сургалт, оюутан эрхэлсэн проректор профессор Д.Заяабаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор профессор Б. Даваасүрэн, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор С.Мөнхбат, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, багш, ажилтан, оюутны төлөөлөл оролцов.

Шинэчлэн тохижуулсан цахим сургалтын танхим нь интерактив сургалт явуулах, мультимедиа контент ашиглах, цахим болон танхимын сургалтыг хослуулах, онлайн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон талын боломжийг бий болгож, орчин үеийн технологийн дэвшлийг бүрдүүлснээрээ онцлог юм.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш