Мэдээ

Багш ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн сургалтын албанаас 2015 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд багш, ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа. Багш нарт зориулсан “Багш – Сургалт” сэдэвт сургалтыг 10 сарын 29-ний өдөр МУИС-ийн боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш профессор, Др. Б.Туяа, тус тэнхимийн эрхлэгч Др. Б.Хишигням нар лекц-ярилцлага, дасгал тренинг хэлбэрээр удирдан явууллаа. Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар, сурган хүмүүжүүлэх харилцаа, харилцааны явцад илрэх зан төлөв, төрх байдал, сургалтыг зохион байгуулах хэлбэр, тавигдах шаардлага, сургалтын үйл явц зэрэг сэдвээр ярилцсан.

Харин 10-р сарын 30-ны өдөр “Харилцааны ур чадварыг дээшлүүлэх сэтгэл зүйн сургалт” зохион байгуулагдсан бөгөөд үүнд сургалтын албаны мэргэжилтэн, сургалтын инженер,  туслах ажилтан, захиргааны ажилтнууд оролцсон юм. Хувь хүний үнэ цэнэ түүгээр дамжуулан хувийн сэтгэл зүйн онцлогоо танин мэдэх, цагаа хэрхэн төлөвлөх, стресс,  уур бухимдалаа удирдаж хэрхэн сайн харилцагч байх талаарх энэхүү сургалтыг сэтгэл судлаач М.Мөнхжаргал, сэтгэл судлаач Б.Золзаяа, Б.Азжаргал /Бизнесийн удирдлага/ нар удирдан явууллаа.

Семинарын явцад багш, ажилчид багаар идэвхитэй ажиллаж, харилцан ярилцаж санал бодлоо солилцсон бөгөөд хөгжилтэй дасгал ажлууд хамтран хийсэн нь сургалтыг илүү үр дүнтэй, сонирхолтой болгосон юм.



Дээш