Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим 2025-2026 оны хичээлийн жилээ амжилттай өндөрлүүлж, хаврын улиралд магистрын хөтөлбөрийн 7, бакалаврын хөтөлбөрийн 18 оюутан төгсөж, боловсролын зэрэг хамгаалан шинэ амьдралын гараагаа эхлүүллээ.
2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр болсон төгсөлтийн ёслолын ажиллагаанд Нийтийн удирдлагын тэнхимийн бакалаврын хөтөлбөрийн төгсөгч Т. Дөлгөөн нийт төгсөгчдөө төлөөлөн төгсөлтийн үг хэлсэн нь онцлох үйл явдал байлаа.

Түүнчлэн тус тэнхимийн төгсөгчид сурлага, нийгмийн идэвх, манлайлал, спортын амжилтаараа онцгойрон, 2026 оны зургаадугаар сарын 20-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд болсон 2026 оны шилдэг төгсөгчдийн шагнал гардуулах ёслолын үеэр дараах шагналыг хүртэв:

Эдгээр амжилт нь Нийтийн удирдлагын тэнхимийн оюутнуудын мэдлэг, ур чадвар, манлайлал, нийгмийн идэвхийг илтгэж байгаа бөгөөд тэнхимийн хамт олон төгсөгчдөөрөө ихэд бахархаж байна.
Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил, амьдрал, эрдэм боловсролын замд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн Нийтийн удирдлагын тэнхимийн нийт оюутнууддаа зуны амралтаа үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлж, эрч хүч дүүрэн намар эргэн уулзахыг хүсье.

2026-2027 оны хичээлийн шинэ жилээр есдүгээр сард дахин уулзацгаая.
Нийтийн удирдлагын тэнхим