Мэдээ

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль БНХАУ-ын Жилинь Их сургуулийн Зүүн хойд ази судлалын хүрээлэн-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС) болон БНХАУ-ын Жилинь Их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн хооронд 2026.06.03-нд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

spsirpa

Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаарх хамтарсан судалгааг дэмжих, эрдэмтэн судлаач, багш, оюутны солилцоог өргөжүүлэх зорилготой юм.

 

Талууд цаашид хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох, залуу судлаачдыг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Уг санамж бичиг байгуулагдсанаар МУИС-ийн УТСОУХНУС-ын олон улсын хамтын ажиллагааны хүрээ өргөжиж, Монгол, Хятадын эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудын харилцааг бэхжүүлэх, олон улсын харилцаа, бүс нутаг судлалын чиглэлээр хамтын судалгаа хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

spsirpa

Харилцан ойлголцлын санамж бичигт МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал Профессор С.Мөнхбат болон БНХАУ-ын Жилиний их сургуулийн Зүүн хойд Ази судлалын  хүрээлэнгийн захирал, Түүх соёлын сургуулийн захирал, Профессор Хань Сипин    нар гарын үсэг зурж, Жилиний их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн  профессор Ба Дяньжюнь, Жилиний их сургуулийн  Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн дэд захирал Ма Ликай, Жилиний их сургуулийн  Зүүн хойд Ази судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Нарина, Жилиний их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Се Вэньшуай болон УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Профессор Д.Бумдарь, Дэд Профессор Түмэнжаргал, ОУХ-ны тэнхимийн ахлах багш, Доктор А.Батцэцэг нар албан ёсны арга хэмжээнд оролцов.

spsirpaspsirpa



Дээш