Мэдээ

ӨМӨЗО-НЫ НЭГ БҮС НЭГ ЗАМЫН СУДЛАХ ГАЗРЫН ЗАХИРАЛ, СУДЛААЧИД УТСОУХНУС-ИЙН УДИРДЛАГА БОЛОН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАМТРАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026 оны 05-р сарын 25-нд 09.00 цагт ӨМӨЗО-ны талаас Бүс ба зам судалгааны хүрээлэнгийн захирал FAN LIJUN, дэд судлаач WANG QIYING, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, судлаач LI YING, Хэл шинжлэлийн хүрээлэнгийн судлаач MUREN, Нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд судлаач JIYA, Санхүүгийн хэлтсийн дэд судлаач ZHAO YANPU нар УТСОУХНУС-ийн талаас Захирал профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Д.Түмэнжаргал, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Мөнх-Өлзий, Олон улсын харилцааны тэнхимийн Ахлах багш А.Батцэцэг нар хамтран дугуй ширээний уулзалт зохион байгуулав.

Уг уулзалтын хүрээнд ӨМӨЗО-ны Бүс ба зам судалгааны хүрээлэнгээс жил бүр нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар эрхлэн гаргадаг, зэрэглэл өндөр BLUE BOOK номд багш нар хамтран оролцож бүтээлээ хэвлүүлэх, мөн ӨМӨЗО-ноос салбар бүрийн төлөөлөл ирсэн учраас салбар бүрээс оролцсон баг бүрдүүлж Монгол Хятадын иж бүрэн түншлэлийн хүрээнд Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд багш, судлаачдыг солилцох, багш нар хамтран урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтран ном, бүтээл гаргах, хоёр талаас зохион байгуулж буй олон улсын хуралд харилцан урих, ногоон хөгжилд хамтран ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулах асуудалд санал нэгдэв.

spsirpa

spsirpa



Дээш