Мэдээ

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд өндөр амжилттай оролцлоо

Их засаг их сургуулиас зохион байгуулсан “Олон улсын харилцааны тулгамдсан асуудал: одоо ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Олон улсын харилцаа хөтөлбөрийн 4 оюутан шалгарч 2026 оны 5 сарын 9-ний өдөр

  1. С.Рэнцэн “Газрын ховор элементийг тойрсон их гүрнүүдийн өрсөлдөөнд жижиг улсад тулгарч буй сорилт, боломжуудын асуудалд”
  2. Г. Хонгорзул, Б. Сэржханд “Уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдэх үзэгдэл ба хөрсний суултын тухай: Жижиг улсуудын жишээн дээр”
  3. М.Отгонзаяа “Олон улсын франчайз бизнес зөөлөн хүчний суваг болох нь: БНСУ-ын CU, GS25 жишээн дээр”
  4. С.Оюундарь “Ормузын хоолойн хямралын нөлөөгөөр үүссэн нефтийн үнийн шок ба Монгол улсын эдийн засгийн өртөмтгий байдал” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүлснээс III түвшний оюутан С.Оюундар 2 дугаар байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ.

Амжилттай оролцсон оюутнууддаа болон оюутнуудаа идэвх санаачилгатай удирдан оролцуулсан ахлах багш Г.Баасанхүү танд талархал илэрхийлэхийн ялдамд та бүхний сурлага, судалгааны үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Олон улсын харилцааны тэнхим

spsirpaspsirpa



Дээш